
Баянгол дүүрэг дэлхийн 91 улсын 425 шилдэг хоттой мөр зэрэгцэн ЮНЕСКО-ийн "Дэлхийн суралцагч хотуудын сүлжээ"-нд албан ёсоор нэгдсэнээ өнөөдөр зарлаж, ЮНЕСКО-ийн тугийг хүндэтгэлтэйгээр заллаа. Энэ арга хэмжээнд ЮНЕСКО-ийн Монгол дахь Боловсролын төсөл хариуцсан мэргэжилтэн М.Шахидул Ислам, ЮНЕСКО-ийн Монгол үндэсний комиссын ЕНБ-ын орлогч С.Уянга, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн дарга Б.Гэрэлгуа болон албаны бусад хүмүүс оролцлоо. Баянгол дүүрэг дэлхийн 425 хотын нэгтгэсэн “Дэлхийн суралцагч хотуудын сүлжээ”-нд нэгдсэнээр,
-
Насан туршийн боловсролын систем хөгждөг дэлхийн 300+ Learning City-тэй шууд хамтран ажиллах боломжтой болох,
-
Инновац, стартап, шинэ бизнес хөгжих суурь бүрдэх,
-
Боловсрол, технологи, нийгмийн үйлчилгээ уялдах,
-
Эмзэг бүлэг (ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт)-ийн иргэдийн боловсролд хамрагдах боломж нэмэгдүүлэх,
-
Байгаль орчин, ногоон хөгжил, иргэний боловсролд анхаарах зэрэг давуу талтай болж байна.
Түүнчлэн өнөөдөр "Smart Bayangol" зорилтын хүрээнд дүүргийн 1,225 төрийн албан хаагч дижитал бичиг үсэгт суралцаж, цахим шилжилтийг хийлээ. Мөн ЮНЕСКО-ийн ОУ-ын туршлагыг Монгол хүний сэтгэхүйд нийцүүлэн нутагшуулсан "Баянгол загвар"-ыг бий болгож, зөвхөн Баянгол дүүрэгт бус Монгол Улсын бүх аймаг суманд ажиллаж буй 1,000 гаруй боловсролын мэргэжилтнүүдийг арга зүйгээр ханган чиглүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!