Ч.Лодойсамбуу: Ерөнхийлөгч ард түмний нэр барьж парламентад үүрэг өгөх эрхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр "Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн"-ийн үеэр өөрийн өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр Парламент Төрийн тэргүүний өргөн барьсан энэ хуулийг хэлэлцэж батлах ёстой. Хэзээ батлах болтол нь энэ хуулийг Төрийн тэргүүн өргөн барьж ажиллана" гэсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлж "Ерөнхийлөгч ард түмний нэр барьж парламентад үүрэг өгөх эрхгүй. Ард түмэн нь төлөөллөөрөө дамжуулж төрөө барих эрхээ Ерөнхийлөгчөөр биш парламентаараа дамжуулж эдэлдэг. Бүх ард түмнийг Ерөнхийлөгч биш парламент л төлөөлнө. Парламент Ерөнхийлөгчийн гомдол хүслийг хангах биш ард түмний нийтлэг эрх ашиг буюу парламентийн тогтолцоо, үндэсний эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнолынхоо талд хараалгаж зүхүүлсэн ч бат зогсох үүрэгтэй.

Ёс зүйгээр далимдуулж цөөнхийн дуу хоолойг барих оролдлогыг эсэргүүцэх нь УИХ дахь авлига, хулгайн гэмт хэрэгтнүүдийг хаацайлсан хэрэг огт биш. Дахин хэлье. “Гэмтнүүдийг гишүүнээс нь түдгэлзүүлээд өгөөч ээ” гээд прокурор нь бариад ороод ирвэл хадган дээр тавиад явуулна. Хүний өөрийнгүй" гэжээ.

Портландын залуус плэй-офф шатанд шалгарлаа
Портландын залуус плэй-офф шатанд шалгарлаа
 
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!