ДАРГА УЛС: ЗГ-ын үр ашигтай байдал 20 байр УХАРСАН өнгөрсөн арванд Монгол төрд 149 сайд “ТӨРЖЭЭ”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
15 минут 29 секунд

Манай улсад засаглалын үр ашиг, тогтвортой байдал гэх зүйл алдагдаад удаж байна. Ямар сайндаа хоёр жилийн дотор гурав дахь Засгийн газраа байгуулж байх билээ. Үүний ард нийгэм, эдийн засгийн савлагаа, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сулрахаас авхуулаад олон сөрөг үр дагавар бий. Тэгвэл МАН засагласан 10 жилд манай улсын гүйцэтгэх засаглал оновчтой, цэгцтэй бодлого явуулж чадав уу, иргэдэд хүрч чадав уу түүнийг нь олон улс хэрхэн үнэлэв гэдгийг харцгаая.

-ДЭЛХИЙН БАНК: 2016-2023 оны хооронд ЗГ-ын үр ашиг 12 оноо АЛДАЖ, 20 байраар УХАРЧЭЭ-

Дэлхийн банкнаас гаргадаг Засгийн газрын үр ашгийн үзүүлэлт нь 190 гаруй улс оронг хамардаг. Товчхондоо, эл үзүүлэлт нь тухайн улс орнуудад төрийн ажил нь хэр сайн явж байгааг хэмждэг юм. Ингэхдээ төрийн үйлчилгээний чанар, төрийн албан хаагчдын чадвар, улс төрөөс хараат бус байдал, бодлого боловсруулах ба түүнийг хэрэгжүүлж буй байдал, ЗГ амлалтаа биелүүлж буй байдал зэрэг гол "тоон" утгуудыг авч үзээд оноогоор үнэлж, эрэмбэлдэг.

Гэвч нэг нам засгийн эрх барьсан сүүлийн арван жилийн хугацаанд энэ үзүүлэлт тасралтгүй буурсаар байна. Өөрөөр хэлбэл, 100 онооноос манай улс одоогоор 34 оноотой буюу 100-аас хойш байранд эрэмбэлэгдэж байна. 34 оноо нь дэлхийн дунджаас доогуур үнэлгээтэй байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, энэ нь манай улсад төрийн шийдвэр олон талаар гардаг түүнийх нь хэрэгжилт бодит амьдрал дээр хангалтгүй байгааг илтгэж байна.

Нөгөөтээгүүр ЗГ-ын үр ашиг өндөр байна гэдэг нь тухайн улс оронд эдийн засаг нь өссөн, иргэдийн амьдрал сайжирсан, боловсрол эрүүл мэндийн хүртээмж дээшилсэн дүр зураг байна гэсэн үг юм. Гэвч манай улс одоогоор эл үзүүлэлтээр сүүл мушгисан хэвээр.

-2016 ОНООС ХОЙШ: Таван Ерөнхий сайд ажиллах хугацаанд Засгийн газар 7 удаа солигджээ-

2016 оноос хойш гэж үзвэл өнөөдрийг хүртэл долоон удаа Засгийн газар солигджээ. Энэ хугацаанд хоёр Ерөнхий сайд улиран ажилласан байдаг. Тодруулбал, У.Хүрэлсүх болон Л.Оюун-Эрдэнэ нар тус бүр нэг удаа улиран гүйцэтгэх засаглалыг удирджээ. Хамгийн сүүлд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж Ерөнхий сайдаар ажиллаж байсан Г.Занданшатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, намын дарга Н.Учралдаа халаагаа шилжүүлсэн юм. Мөн хоёр дахь ЗГ-аа толгойлон ажиллаж байсан У.Хүрэлсүх ковид цар тахлын үед өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байв.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд хүүтэй нь холбоотой орлого нотлох асуудлаас болж өнгөрсөн жил огцорч, Г.Занданшатарт ажлаа өгсөн байдаг.

-2016 оноос хойш нийт давхардсан тоогоор 149 хүнийг сайд болгожээ-

Ж.Эрдэнэбатын ЗГ

2016 оны УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулсан. Улмаар Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатын нэрийг шинэ ерөнхий сайдад дэвшүүлснийг, УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталснаар 29 дэх Ерөнхий сайдаар томилогдож, кабинетаа бүрдүүлсэн түүхтэй. Тухайн үед тэрбээр ЗГ-аа 13 яам, 16 сайдтайгаар эмхлэн байгуулсан.

  1. Шадар сайд У.Хүрэлсүх
  2. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат
  3. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
  4. Сангийн сайд Б.Чойжилсүрэн
  5. Эрчим хүчний сайд П.Ганхүү
  6. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг
  7. БШУС-ын сайд Ж.Батсуурь
  8. Зам, тээврийн сайд Д.Ганбат
  9. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж
  10. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн
  11. Барилга, хот байгуулалтын сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр
  12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Нямтайширын Номтойбаяр
  13. Хууль зүй, дотоод хэргийн сайд Сандагийн Бямбацогт
  14. Гадаад харилцааны сайд Цэндийн Мөнх-Оргил
  15. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Дуламсүрэнгийн Оюунхорол

У.Хүрэлсүхийн ЗГ /2017-2020/

2017 оны 10 дугаар сарын 4-нд Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгож байв. Тэрбээр 10 дугаар сарын 18-нд ЗГ-ын бүрэлдэхүүнээ тодорхой болгож, эмхлэн байгуулсан.

  1. Монгол Улсын Шадар сайд Өлзийсайханы Энхтүвшин
  2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатар
  3. Сангийн сайд Чимэдийн Хүрэлбаатар
  4. Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболд
  5. Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн Нямдорж
  6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн Цэрэнбат
  7. Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Содномын Чинзориг
  9. Барилга, хот байгуулалтын сайд Хавдисламын Баделхан
  10. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Цэдэнбалын Цогзолмаа, Ёндонпэрэнлэйн Баатарбилэг
  11. Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнэ, Янгугийн Содбаатар, Бямбасүрэнгийн Энх-Амгалан
  12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Долгорсүрэнгийн Сумъяабазар
  13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Батжаргалын Батзориг, Чүлтэмийн Улаан
  14. Эрчим хүчний сайд Цэрэнпилийн Даваасүрэн
  15. Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэл

У.Хүрэлсүхийн хоёр дахь Засгийн газар

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН дахин ялалт байгуулсны дараа тус оны долоодугаар сарын 7-нд дахин Ерөнхий сайдаар улиран сонгогдсон. Гэвч 2021 оны 1 сарын 20-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм. Үүний дараагаар тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдож байв. Улиран сонгогдох үедээ байгуулсан ЗГ-ын бүрэлдэхүүний хувьд:

  1. Монгол Улсын Шадар сайд Янгугийн Содбаатар
  2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
  3. Сангийн сайд Чимэдийн Хүрэлбаатар
  4. Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр
  5. Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар
  6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Даваажанцангийн Сарангэрэл
  7. Гадаад харилцааны сайд Нямцэрэнгийн Энхтайван
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяа
  9. Барилга, хот байгуулалтын сайд Бэгжавын Мөнхбаатар
  10. Боловсрол, шинжлэх ухааны сайд Лхагвын Цэдэвсүрэн
  11. Зам, тээврийн хөгжлийн сайд Лувсангийн Халтар
  12. Соёлын сайд Сампилдондовын Чулуун
  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Гэлэнгийн Ёндон
  14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Загджавын Мэндсайхан
  15. Эрчим хүчний сайд Нансалын Тавинбэх
  16. Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн Засгийн газар

У.Хүрэлсүхийн ЗГ 2021 оны нэгдүгээр сард огцорсны дараа 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилсон. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн Засгийн Газрын хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг огцруулж, түүний оронд Б.Бат-Эрдэнийг УИХ-д танилцуулан томилж байв.

Улмаар мөн оны наймдугаар сард ЗГ-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Учир нь, Үндсэн хуулийн цэц 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гол заалтуудын нэг болох “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно” гэсэн заалтыг хүчингүй болгосонтой холбоотойгоор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан юм.

  1. Онцгой байдлын алба хариуцсан Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан
  2. Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар
  3. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Цэндийн Нямдорж, Дашзэгвийн Амарбаясгалан
  4. Гадаад харилцааны яам Батмөнхийн Батцэцэг
  5. Сангийн яам Болдын Жавхлан
  6. Хууль зүй, дотоод хэргийн яам Хишгээгийн Нямбаатар, Баттөмөрийн Энхбаяр
  7. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Нямжавын Уртнасан, Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
  8. Батлан хамгаалах яам Гүрсэдийн Сайханбаяр
  9. Боловсрол, шинжлэх ухааны яам Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
  10. Барилга, хот байгуулалтын яам Бэгзжавын Мөнхбаатар, Цэрэнпилийн Даваасүрэн
  11. Зам тээврийн хөгжлийн яам Лувсангийн Халтар, Сандагийн Бямбацогт
  12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Аюушийн Ариунзаяа, Даваажанцангийн Сарангэрэл, Төмөрбаатарын Аюурсайхан, Хүрэлбаатарын Булгантуяа
  13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Загджавын Мэндсайхан, Хаянгаагийн Болорчулуун
  14. Эрүүл мэндийн яам Сэрээнэнгийн Энхболд, Содномын Чинзориг
  15. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Гэлэнгийн Ёндон, Жамбалын Ганбаатар
  16. Эрчим хүчний яам Нансалын Тавинбэх, Баттогтохын Чойжилсүрэн
  17. Соёлын яам Чинбатын Номин
  18. Цахим хөгжил, харилцаа холбооны яам Ням-Осорын Учрал
  19. Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Жамъянхорлоогийн Сүхбаатар, Борхүүгийн Дэлгэрсайхан
  20. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
  21. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Хүрэлбаатарын Булгантуяа, Буяагийн Тулга

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн хоёр дахь Засгийн газар

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонх суудал авсан Монгол Ардын Нам Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн юм. Ийнхүү Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын тэргүүнээр тав дахь жилдээ ажиллахаар болж байв. Гэвч 2025 оны дөрөвдүгээр сараас түүний хүү болон бэрийн "тансаглал"-тай холбоотой мэдээлэл олон нийтийг жагсаал цуглааны хэмжээнд хүргэсэн. Улмаар тэрбээр УИХ руу өөрт нь итгэл хүлээлгэх асуудлыг хүртэл оруулсан ч УИХ дэмжээгүй юм. Тухайн үедээ засагт хамтраад байсан Ардчилсан намыг хүртэл "хөөх" шийдвэр гаргаж байв.

  1. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Лувсаннямын Гантөмөр
  2. Онцгой байдлын алба хариуцсан Шадар Сайд Сайнбуянгийн Амарсайхан
  3. Худалдан авах, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн хариуцсан Шадар Сайд Тогмидын Доржханд
  4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ням-Осорын Учрал
  5. Гадаад харилцааны яам Батмөнхийн Батцэцэг
  6. Сангийн яам Болдын Жавхлан
  7. Хууль зүй, дотоод хэргийн яам Оюунсайханы Алтангэрэл
  8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Салдангийн Одонтуяа
  9. Батлан хамгаалах яам Сандагийн Бямбацогт
  10. Боловсролын яам Пүрэвсүрэнгийн Наранбаяр
  11. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам Жамбын Батсуурь
  12. Зам тээврийн яам Борхүүгийн Дэлгэрсайхан
  13. Гэр бүл, нийгмийн хамгааллын яам Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
  14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Жадамбагийн Энхбаяр
  15. Аж Үйлдвэр, эрдэс баялгийн яам Цэвэгдоржийн Туваан
  16. Эрчим хүчний яам Баттогтохын Чойжилсүрэн
  17. Аялал жуулчлал, Соёл, Спорт, Залуучуудын яам Чинбатын Номин
  18. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Цэндийн Баатархүү
  19. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Эрдэнэбилэгийн Одбаяр
  20. Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга Равжихын Эрдэнэбүрэн
  21. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Буяагийн Тулга

-Гомбожавын Занданшатарын Засгийн газар-

Л.Оюун-Эрдэнэ огцорсны дараагаар шинэ Ерөнхий сайдад тухайн үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн юм. Улмаар 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн чуулганы хуралдаанаар түүнийг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилсон. Тэрбээр гүйцэтгэх засаглалыг 9 сар тэргүүлж ажилласан ба энэ хугацаанд ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар солих томилгоог хийж байв.

  1. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ням-Осорын Учрал, Жадамбаагийн Энхбаяр
  2. Онцгой байдлын алба хариуцсан Шадар Сайд Сайнбуянгийн Амарсайхан, Хассуурийн Ганхуяг
  3. Худалдан авах, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн хариуцсан Шадар Сайд Тогмидын Доржханд
  4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Сандагийн Бямбацогт
  5. Гадаад харилцааны яам Батмөнхийн Батцэцэг
  6. Сангийн яам Болдын Жавхлан
  7. Хууль зүй, дотоод хэргийн яам Лхагвын Мөнхбаатар, Баттөмөрийн Энхбаяр
  8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Батын Батбаатар
  9. Батлан хамгаалах яам Дамбын Батлут
  10. Боловсролын яам Пүрэвсүрэнгийн Наранбаяр
  11. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам Энхтайваны Бат-Амгалан
  12. Зам тээврийн яам Борхүүгийн Дэлгэрсайхан
  13. Гэр бүл, нийгмийн хамгааллын яам Тилеуханы Аубакир
  14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Жадамбаагийн Энхбаяр, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн
  15. Аж Үйлдвэр, эрдэс баялгийн яам Гонгорын Дамдинням
  16. Эрчим хүчний яам Баттогтохын Чойжилсүрэн
  17. Аялал жуулчлал, Соёл, Спорт, Залуучуудын яам Чинбатын Ундрам
  18. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Энхбаярын Батшугар
  19. Эрүүл Мэндийн Яам Жигжидсүрэнгийн Чинбүрэн
  20. Эдийн засаг, хөгжлийн яам Жадамбаагийн Энхбаяр

-Ням-Осорын Учралын Засгийн газар-

Есөн сар гүйцэтгэх засаглалыг тэргүүлж ажилласан Г.Занданшатарын халааг УИХ-ын даргаар томилогдоод дөрвөн сарын нүүрийг үзэж байсан намын дарга Н.Учрал авсан юм. Нэлээдгүй хугацаанд "дуншиж" байж байгуулагдсан эл Засгийн газрын томилгоо улс төрийн нөхцөл байдал хурцадмал үед хийгдсэн болохыг олон нийт мэднэ. Энэ утгаараа МАН дотор үүссэн 30/38-н хуваагдлыг арилгах томилгоо энэ Засгийн газарт хийгдсэн гэж олон нийт үздэг.

  1. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Жадамбын Энхбаяр
  2. Худалдан авах, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн хариуцсан Шадар Сайд Т.Доржханд
  3. Онцгой байдлын алба хариуцсан Шадар Сайд Н.Номтойбаяр
  4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Баттөмөрийн Энхбаяр
  5. Гадаад харилцааны яам Батмөнхийн Батцэцэг
  6. Сангийн яам Загджавын Мэндсайхан
  7. Батлан хамгаалах яам Дамбын Батлут
  8. Хууль зүй, дотоод хэргийн яам Сайнбуянгийн Амарсайхан
  9. Боловсролын яам Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
  10. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Цэндийн Сандаг-Очир
  11. Аж Үйлдвэр, эрдэс баялгийн яам Гонгорын Дамдинням
  12. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Цагаанхүүгийн Идэрбат
  13. Гэр бүл, нийгмийн хамгааллын яам Тилеуханы Аубакир
  14. Зам тээврийн яам Борхүүгийн Дэлгэрсайхан
  15. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам Энхтайваны Бат-Амгалан
  16. Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам Жуковын Алдаржавхлан
  17. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Чинбатын Номин
  18. Эрчим хүчний яам Бадрахын Найдалаа
  19. Эрүүл Мэндийн Яам Энхбаярын Батшугар
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт чуулганаар юу хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт чуулганаар юу хэлэлцэх вэ
 
Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас, 5 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас, 5 хэм дулаан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!