
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учралын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт бүрдсэн. Тэгвэл Ерөнхий сайд өөрийн зөвлөхүүдээ эхнээс нь томилж байна.
Тухайлбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр Н.Чимгүүндарийг томилжээ. Н.Чимгүүндарийн намтраас танилцуулбал:
Ажилласан байдал:
2006-2007 онд Гадаад хэргийн яамны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын Хэвлэл мэдээллийн хэлтэст мэргэжилтэн, атташе;
2008-2009 онд Гадаад хэргийн яамны Европын газар атташе;
2009-2012 онд Гадаад хэргийн яамны Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа элчин сайдын яаманд Гуравдугаар нарийн бичгийн дарга;
2012-2014 онд Гадаад хэргийн яамны Европ, Ойрхи Дорнодын газарт нэг, хоёр, гуравдугаар нарийн бичгийн дарга;
2015 онд Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын зөвлөх, дэд захирал;
2016 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Ерөнхий сайдын зөвлөх;
2018 онд Гадаад харилцааны яам, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд;
2019-2023 онд Гадаад харилцааны яам, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар зөвлөх;
2023-2024 онд НҮБ, Эмэгтэйчүүдийн байгууллагын Бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн газрын Засгийн газар хоорондын үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн;
2024-2025 онд Гадаад харилцааны яам, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын Бэлтгэл ажлын албаны дарга, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар тус тус ажиллажээ. Харин үүний дараа УИХ-ын дарга асан Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байсан юм.