Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөл хориог сунгах эсэх эрсдэлийн үнэлгээг өнөөдөр хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл сунгасан. Өнөөдөр (2021.01.03) нийт 11 байгууллагын хамтарсан хурал болж, эрсдэлийн үнэлгээ хийх ажээ. Уг үнэлгээний хариуг үндэслэн Улсын онцгой комисс болон Засгийн газар маргааш буюу Даваа гаригт хуралдаж, хөл хорионы хугацааг сунгах эсэхийг хэлэлцэн, шийдвэр гаргах аж.

Гэхдээ хөл хориог сунгах магадлал маш өндөр байгааг Эрүүл мэндийн сайт Т.Мөнхсайхан өчигдөр мэдээлсэн. Тэрбээр "Цаг үеийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Сүүлийн хоёр хоногт гэхэд халдвар өмнө нь таамаглаж байснаас амаргүй байдлаар үргэлжилж байна. Ард иргэдийн дунд халдвартай 18 тохиолдол явж байсан. Өнөөдрийн байдлаар эх үүсвэр тодорхойгүй дөрвөн голомт байна. Нэгдүгээрт, "Мөнххада" компанитай холбоотой нэг голомт байна. Мөн Баянзүрх дүүрэгт хийсэн шинжилгээнд ирсэн гэр бүлийн хоёр хүн байна. Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хоёр хүн байна. Дөрөвдүгээрт, Баянзүрх дүүрэгт амьдардаг, биеийн дархлаа султай, гэртээ ганцаараа амьдардаг нэг хүнээс халдвар илэрсэн. Шинжилгээ хийсэн тоотой халдвар илэрсэн хүний тоог харьцуулахад бага байгаа боловч эх үүсвэр тодорхойгүй халдвар илэрч байгаа нь ард иргэдийн дунд халдвартай хүмүүс байх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Халдварын тархалт хэрхэн үргэлжлэхээс цаашид ямар арга хэмжээ авах нь хамаарна. Тиймээс нийт 11 байгууллага хамтран эрсдэлийн үнэлгээ хийнэ. Хөл хориог сунгах магадлал өндөр байна" гэсэн юм.

Товчоодоор 1108 хүн нэвтэрсэн байна
Товчоодоор 1108 хүн нэвтэрсэн байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.