Аутизмыг таниулах дөрөвдүгээр сар

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Дэлхий нийтээр жил бүрийн дөрөвдүгээр сарыг аутизмыг таниулах сар болгон тэмдэглэж, аутизмын хүрээний эмгэгтэй иргэдийн эрх, оролцоо, боловсрол, нийгмийн хамгааллын асуудалд онцгойлон анхаардаг.

Аутизмыг таниулах сарыг тохиолдуулан "Асах Гэрэл Баясал" төв, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МУБИС-Боловсрол судлалын сургуультай хамтран “Аутизм ба боловсрол” олон улсын конференц зохион байгууллаа.

Тус конференцэд Behavior Analyst Certification Board(BACB) буюу АНУ-д төвтэй Мэргэжлийн зан үйл судлаачдын холбооны удирдлага, Зан үйл судлалын болон Хэл заслын чиглэлээр мэргэшсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд оролцож, илтгэл хэлэлцүүлсэн юм.

Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн байгаа нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 1.1 хувь буюу 14.6 мянга нь хүүхэд байна. Энэ хүүхдүүдээс 2395 хүүхэд нь аутизм оношоор хөгжлийн бэрхшээл тогтоогдсон байдаг.

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний эмгэгээр оношлогдсон хүүхдийн тоо тогтмол өсөж байна. 2022 онд 1725 хүүхэд аутизмын оноштой байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар 2395 хүүхэд аутизм оноштой байгаагаас нийслэлд 1765, орон нутагт 630 хүүхэд тус тус байна.

Гэвч эдгээр тоо бодит байдлыг бүрэн илэрхийлэхгүй байх магадлалтай. Учир нь энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын хурлаар орж онош тодорхойлуулсан хүүхдийн тоо юм.

ЗГ-ын бүрэлдэхүүн, хамтралын асуудлаар МАН-ын УЗ, дараа нь МАН-ын бүлэг хуралдана
ЗГ-ын бүрэлдэхүүн, хамтралын асуудлаар МАН-ын УЗ, дараа нь МАН-ын бүлэг хуралдана
 
Иргэн Ж.Дугардорж ГХ-ны сайд Б.Батцэцэгийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Иргэн Ж.Дугардорж ГХ-ны сайд Б.Батцэцэгийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!