Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийтдээ 5807 хүнд коронавирусийг илрүүлэх шинжилгээ хийснээс 21 хүний шинжилгээнд батлагдсан тохиолдол илэрлээ.
Эдгээр хүмүүсийн 19 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгийн голомт, ХӨСҮТ-ийн халдварын ойрын хавьтал болж, тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээнд илэрсэн байна.
Харин үлдсэн хоёр нь гэр бүлийн хавьтал байсан аж. Ингээд Улаанбаатар хотод голомтлож тархсан халдвар 450-д хүрлээ.
Одоогоор Сэлэнгэ аймагт 18 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь хөнгөн байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Бусад аймгуудад сүүлийн 24 цагт халдвар илрээгүй бөгөөд, халдвар тархсан аймгууд ногоон бүс болоод буй баярт мэдээ бий.
Сүүлийн 24 цагт 14 халдвар авсан иргэн эмчлэгдээд эдгэрсэн байна.