Өнөөдөр \2021.01.02\ Эрүүл мэндийн яамны хойд байранд засвар хийж байсан ажилтны ээжээс ковид-19 вирусны халдвар илэрсэн гэх мэдээлэл ирлээ. Мөн халдвар авсан иргэний хүүд нь түргэвчилсэн шинжилгээ хийхэд хариу нь сэжигтэй гарч тусгаарлах арга хэмжээ авч хавьтал тодорхойлох ажил зохион байгуулагдаж байгаа ажээ. Завсар хийж байсан уг байранд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй ЭМЯ-ны төслийн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улсын онцгой комиссын шуурхай штабтай залгаа байрладаг гэх мэдээлэл байна. Яг одоо Эрүүл мэндийн яамны бүх ажилтнуудыг яаралтай шинжилгээнд хамруулж эхлээд байна. Мөн тус яам болон УОК-ын байрлаж буй байранд хөл хорио тогтоож байгаа гэв. Болж буй үйл явдлыг бид үргэлжлүүлэн шуурхай сурвалжлах болно.
Шуурхай: ЭМЯ-нд халдвар илэрч хөл хорио тогтоож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.