Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусны карт цэнэглэх цэгүүд ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байна. Харин хөл хорио тогтоосноос хойш u-money карт цэнэглэх төвүүд хаалттай байсан нь иргэд автобусаар бэлэн мөнгөөр зорчихоос өөр аргагүй байв. Харин албаны хүмүүс бэлэн мөнгөөр зорчихгүй байхыг иргэдэд анхааруулсан билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 54 цэг ажиллаж байна. Иргэд зорчих картыг 9189 удаа уншуулжээ

Нийслэлд өнөөдөр /2021.01.02/өглөө 10:00 цагийн байдлаар 97 чиглэлд 634 автобус, 10 аж ахуй нэгжийн 421 такси үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврээр өглөө  08:00-10:00 цагийн хооронд 12831 иргэн зорчсон байна. Мөн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 634 автобус, 61 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг  хийжээ. Төв болон хөдөлгөөнт, суурин байршилд  хяналт шалгалтыг  81 ажилтан гүйцэтгэж байгаа аж.

Алтанбулаг боомтоор импортын тээвэр эхэллээ
Алтанбулаг боомтоор импортын тээвэр эхэллээ
 
Г.Ганболд: Иргэд 1990-ээд онд сумын эмнэлэгт 7 хоног хэвтэхэд шээснээс нь витамин, антибиотик “хангинадаг“ байсныг хэлдэг
Г.Ганболд: Иргэд 1990-ээд онд сумын эмнэлэгт 7 хоног хэвтэхэд шээснээс нь витамин, антибиотик “хангинадаг“ байсныг хэлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.