
Энэ сарын 22-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 34 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ нь өмнөх 10 хоногоос 11 хувиар буурсан ба цасны дундаж зузаан нь 5 см, цасан дахь усны нөөц 5.5 шоо.км болсон байна.
Жишээлбэл Халх, Шишхэд, Улз гол-Хөх нуур, Увс нуур-Тэс гол, Булган голын сав газруудын 85-99 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.39 шоо.км, Хэрлэн, Ерөө, Онон, Идэр, Дэлгэрмөрөн, Хараа, Орхон, Үенч-Бодонч голын сав газруудын 45-75 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.26 шоо.км байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!