Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Дончич маргаашийн тоглолтод оролцохоор болжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

Лука Дончич маргааш болох Детройт Пистонсын эсрэг тоглолтод оролцохоор болжээ. Түүний хувьд Орландо Мэжик багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр техникийн алдаа авсан. Хоёр тоглогч торгуулийн шидэлтийн үеэр үг солилцож, дараагийн довтолгоо руу буцах үед маргаанаа үргэлжлүүлсэн гэх шалтгаанаар техникийн алдаа өгсөн. Лигийн зүгээс тухайн мөчийг дахин шалгаад хоёр тоглогчийн техникийн алдааг хүчингүй болгожээ.

Тоглогч нэг улиралд 16 удаа техникийн алдаа авбал нэг тоглолт өнжих торгуультай байдаг. Л.Дончичийн алдаа хүчингүй болсноор дорнод бүсийг тэргүүлж яваа багийн эсрэг тоглохоор болж байна.

Лэйкерс ес дараалж ялаад байгаа ба Дончич энэ цувралын хугацаанд дунджаар 40 оноо, 8.4 самбар, 7.4 оновчтой дамжуулалт дунджилж байгаа.

ШУУД: МАН-ын бүлгээс мэдээлэл хийж байна
ШУУД: МАН-ын бүлгээс мэдээлэл хийж байна
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.