Үе тэнгийнхнийгээ зодож, бичлэг хийдэг гэх хэрэгт Д.Саямаагаас гадна дөрвөн хүүхдийг яллагдагчаар татжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 45 секунд

Үе тэнгийнхнийгээ зодож, бичлэг хийдэг гэх Д.Саямааг яллагдагчаар татаж, хилийн хориг тавьсан талаар бид мэдээлсэн. Д.Саямааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байдаг.

Тэгвэл уг хэрэгт анх 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байсан бөгөөд Д.Саямаагаас гадна дөрвөн хүүхдийг яллагдагчаар татан шалгаж байгаа аж.

Хуулийн заалтад ямар хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг вэ.

13.5 дугаар зүйл.Заналхийлэх

2.Энэ гэмт хэргийг:

2.1.бүлэглэж;

2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.11 дүгээр зүйл.Хувь хүний нууцыг задруулах

2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж

2.Энэ гэмт хэргийг:

2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Д.Трамп БНХАУ-д хийх айлчлалаа хойшлуулахыг хүсжээ
Д.Трамп БНХАУ-д хийх айлчлалаа хойшлуулахыг хүсжээ
 
ШАДАР САЙД: 1024 бөх барилдуулах шийдвэр гараагүй. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулна
ШАДАР САЙД: 1024 бөх барилдуулах шийдвэр гараагүй. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!