Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хархорум хотод чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих ажлын хүрээнд өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Хархорум хотод чөлөөт бүс байгуулах ажлын хэсэг байгуулсан.

Өнөөдөр \2026.03.02\ Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тус ажлын хэсгийг хуралдуулж Хархорум хотын Захирагч Л.Халтар "Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаяр нар болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Уулзалтаар Чөлөөт бүсийн байршлын нарийвчилсан зураглал, инженер-геологийн судалгаа, инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалтай уялдуулж ажиллахаар хэлэлцсэн.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд Хархорум хотын хөгжлийг урт хугацаанд тогтвортой, уялдаа холбоотой төлөвлөхийн чухлыг онцолж, тэрээр түүх, соёлын өвийг хамгаалсан, орчин үеийн хот байгуулалтын жишиг загварыг бий болгох, Чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр идэвхтэй ажиллахыг үүрэг болгов. Мөн орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөж санал авах, дэд бүтэц, хөгжлийн концепц болон ТЭЗҮ боловсруулах үйл явцад онцгой анхаарал хандуулахыг даалгалаа.

Э.Бат-Үүл: АН-ынхан зоригтой байхгүй бол Ерөнхийлөгчийн байтугай 2028 оны УИХ-ын сонгуульд ч ялахгүй
Э.Бат-Үүл: АН-ынхан зоригтой байхгүй бол Ерөнхийлөгчийн байтугай 2028 оны УИХ-ын сонгуульд ч ялахгүй
 
“The Huns” PGL Astana 2026 тэмцээнд Ази тивээс оролцох эрхээ авлаа
“The Huns” PGL Astana 2026 тэмцээнд Ази тивээс оролцох эрхээ авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.