МИАТ: Тусгай үүргийн нислэг үйлдэж, 91 иргэнээ эх оронд нь авч ирлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Ойрхи Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс орнууд агаарын замаа хааж, Монгол Улсын иргэд гацаад байсан. Тэгвэл МИАТ ТӨХК-иас тусгай үүргийн нислэг үйлдэж, 91 иргэнээ эх оронд нь авч ирсэн байна.

Тодруулбал, МИАТ ТӨХК-иас "Олон улсын нислэгүүдийг хязгаарласан учир бусад улс орнууд боломжит байдлаар тус бүс нутгаас өөрсдийн иргэдийг татан авах ажиллагааг эхлүүлээд байна. Сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа явагдаж буй бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлт хийх, гадны улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэгүүд л үйлдэгдэж буй юм.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас мөн дайны эрсдэлтэй бүсэд байгаа иргэдээ татан авах шийдвэрийг гаргаснаар Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэгээ амжилттай үйлдэж, 91 иргэнийг эх орондоо авч ирлээ.

МИАТ ТӨХК-ийн зүгээс дайны бүсэд буй иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс 23 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг илгээсэн бөгөөд уг ажиллагааг United Arab Emirates Air Force болон Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа" гэжээ.

“Хасын Хүлэгүүд” өрсөлдөгчөө шүүрдэж хагас шигшээ шатанд шалгарлаа
“Хасын Хүлэгүүд” өрсөлдөгчөө шүүрдэж хагас шигшээ шатанд шалгарлаа
 
Хөгжлийн лигийн финалын цуврал энэ сарын 14-нд эхэлнэ
Хөгжлийн лигийн финалын цуврал энэ сарын 14-нд эхэлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!