Кувейт улсад суугаа Элчин сайдын яам Монгол иргэдээ зөвлөгөө, мэдээлэл өгөн 24 цагаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Израил, Иран Улс болон Ойрх Дорнодын бүс нутагт зорчихгүй байхыг иргэддээ зөвлөж байна.

ДТГ-уудаас ирүүлсэн мэдээллээр Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 орчим иргэн оршин сууж байна.

Үүнд:

  • Израил-40,
  • АНЭУ-80,
  • Египет-45,
  • Кувейт-38,
  • Саудын Араб-23,
  • Йордан-1,
  • Оман-2,
  • Бахрейн-33,
  • Катар-19.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайдын яамнаас "Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайдын яам бүс нутгийн нөхцөл байдалтай уялдуулан иргэддээ зөвлөгөө, мэдээлэл өгөн 24 цагаар ажиллаж байна.

Шууд харилцах утас: +965 99097419.

Элчин сайдын яамны фэйсбүүк хуудас:

Embassy of Mongolia to the State of Kuwait

Элчин сайдын яамны инстаграм хуудас:

mngembassyq8

Цахим шуудан: kuwait@mfa.gov.mn" гэжээ.

ГХЯ: Израил улсад тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан 40 иргэн байгаа бол Иранд оршин суугаа Монгол иргэн байхгүй
ГХЯ: Израил улсад тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан 40 иргэн байгаа бол Иранд оршин суугаа Монгол иргэн байхгүй
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон Г.Тэнгэрийг Элчин сайдаар томилох зарлиг гаргахаас ТАТГАЛЗЖЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон Г.Тэнгэрийг Элчин сайдаар томилох зарлиг гаргахаас ТАТГАЛЗЖЭЭ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!