Онлайн шоп хаягаар захиалга авч, 55 сая төгрөг залилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг “Oнлайн дэлгүүр”-үүд иргэдийг залилах тохиолдол их байна. Тухайлбал, сар шинийн баярын үеэр хямд буйдан, гэр ахуйн барааны захиалга авна гэх нэрээр фейсбүүк орчинд нэр бүхий онлайн шоп хаягаар дамжуулан иргэдийг хэрэгцээ шаардлагад тулгуурлан 55 сая төгрөг залилсан иргэн Ч-г Мөрдөн шалгах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх газраас шуурхай олж тогтоон баривчиллаа. Тус этгээдтэй холбоотой үйлдэл, холбогдлыг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.

Сүүлийн үед тогтвортой үйл ажиллагаа явуулж, цахим хаягаа хөгжүүлж, иргэдэд итгэл төрүүлэх замаар лайв видео бичлэг хийн бараа бүтээгдэхүүний захиалга авах замаар иргэдийг залилах хохирол учруулах тохиолдол их байгаа тул худалдан авалт хийхдээ ямар ч тохиолдолд урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

ФРАНЦ УЛС: Цахилгаан тамхи нь янжуур тамхинаас хор багатай болохыг зарлалаа
ФРАНЦ УЛС: Цахилгаан тамхи нь янжуур тамхинаас хор багатай болохыг зарлалаа
 
Ж.Бат-Эрдэнэ: Бид жагсаалтын болон залуу гишүүд рүүгээ их дайраад байна
Ж.Бат-Эрдэнэ: Бид жагсаалтын болон залуу гишүүд рүүгээ их дайраад байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!