Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 8 секунд

Аймаг, цэргийн харцага, начин цолтой бөхчүүдийн сар шинийн барилдаанд 176 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, ХЦ-ийн 0277-р анги, Эв Монгол клубын бөх, аймгийн харцага Болдбаатарын Ренчинжүгдэр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-326 анги, "Сэлэнгийн Бодонгууд" клубын бөх, аймгийн начин Оюунчимэгийн Пүрэв-Очир үзүүрлэв.

Их шөвгийн гуравт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Хантайшир дэвжээний бөх, аймгийн начин М.Өгөдэй шалгарсан бол дунд шөвгийн зургаад аймгийн харцага Б.Өнөржаргал, аймгийн харцага Г.Ганзориг, аймгийн начин Г.Батзориг нар шалгарлаа.

Бага шөвөгт аймгийн начин П.Алтанхуяг, А.Ширнэндагва, О.Бат-Эрдэнэ, М.Баяржавхлан, Д.Дашням нар үлдэв.

Маргааш 12:00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан "Майдар бурхны авшиг" Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаантай.

Увс аймгийн Засаг даргаар Э.Насанбат сонгогдлоо
Увс аймгийн Засаг даргаар Э.Насанбат сонгогдлоо
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!