З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал гуравдугаар сарын 23 хүртэл хойшиллоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 30 секунд

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Шүүхээс хэргийг хэлэлцээд Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаануудыг нэмж хийлгэх нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулахад, нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Энх-амгаланг Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдтой гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, түүний хамаарал бүхий этгээдүүдийн ажилладаг “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ыг Говь-сүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт байрлах Нүүрс угаах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэр хийх ашиг сонирхлыг үүднээс Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Авто замын тухай хуулийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой нүүрсний уурхайгаас Говь-сүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх орон нутгийн чанартай байгалийн шороон хөрсөн замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх, мөн тус шороон хөрсөн замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-нд түр хугацаагаар эзэмшүүлэх сайдын тушаал тус тус гаргаж, “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг үйлдсэн гэж,

Шүүгдэгч З.Энхболдыг Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалантай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн ажилладаг “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ын Говь-сүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт байрлах Нүүрс угаах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэр хийх ашиг сонирхлыг үүднээс Авлигын эсрэг хууль, төрийн албаны тухай хууль, Авто замын тухай хуулийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой нүүрсний уурхайгаас Говь-сүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх орон нутгийн чанартай байгалийн шороон хөрсөн замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх мөн тус шороон хөрсөн замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д түр хугацаагаар эзэмшүүлэх сайдын тушаал тус тус гаргуулж, “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Өсвөр насны охидыг үе тэнгийн дарамтаас ангид, аюулгүй орчинд суралцуулах төслийг хэрэгжүүлэх ЖИШИГ сургуулиудыг сонгожээ
Өсвөр насны охидыг үе тэнгийн дарамтаас ангид, аюулгүй орчинд суралцуулах төслийг хэрэгжүүлэх ЖИШИГ сургуулиудыг сонгожээ
 
Монгол-Оросын хамтын ажиллагааны Комиссын хуралдааныг ирэх жил Монголд зохион байгуулна
Монгол-Оросын хамтын ажиллагааны Комиссын хуралдааныг ирэх жил Монголд зохион байгуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!