Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбурхан өвчний улмаас нэг НАС БАРАЛТ нэмэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Энэ сарын 6-ны өдөр улаанбурхан өвчний 15 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Үүний найм нь нийслэлд, долоо нь орон нутагт бүртгэгдсэн аж.

Харин өвчний хүндрэлийн улмаас нэг хүн харамсалтайгаар амиа алдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 13-т хүрээд байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин гэдгийг ХӨСҮТ-өөс онцолж буй. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх, хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан, өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг зөвлөлөө.

ЦААСАН ДЭЭР ҮЛДСЭН ХОТУУД: Майдар, Хүннү, Хархорум, Аэросити, Хөшгийн хөндийн чөлөөт бүс...
ЦААСАН ДЭЭР ҮЛДСЭН ХОТУУД: Майдар, Хүннү, Хархорум, Аэросити, Хөшгийн хөндийн чөлөөт бүс...
 
Т.Доржханд: Хямд мах иднэ гээд махны экспортоо зогсоож, үнийг хүчээр барих нь буруу
Т.Доржханд: Хямд мах иднэ гээд махны экспортоо зогсоож, үнийг хүчээр барих нь буруу
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.