Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Warner Bros” болон “Legendary” пикчерсийн дунд үл ойлголцол үүсчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Ирэх оны аравдугаар сард нээлтээ хийх "Dune" кино HBOmax стрийминг дээрх нээлтээ цуцалж, зөвхөн кино театраар гарч магадгүй болов. Учир нь "Warner Bros" кино компанийн энэ сарын эхээр хийсэн мэдэгдлээс үүдэн “Legendary” пикчерс тус компанитай хамтран бүтээсэн "Dune", "Godzilla vs Kong" киног зөвхөн кино театраар гаргах зарга үүсгэжээ.

Тодруулбал, “Legendary” дээрх хоёр киноны нийт төсвийн 75 хувийг гаргасан бөгөөд “Warner Bros” компани зөвшилцөлгүйгээр дээрх кинонуудыг HBOmax стрийминг үйлчилгээгээр цацахаар мэдэгдсэн учир зарга үүсгэхээр болсон аж.

"Warner Bros" болон “Legendary” пикчерс хэлэлцээ хийж байгаа бөгөөд "Dune" кино зөвхөн театраар нээлтээ хийхээр яригдаж байгаа бол "Godzilla vs Kong" ирэх оны тавдугаар сарын 21-нд нээлтээ хийх учир “COVID-19” вирусийн тархалт буурахгүй бол HBOmax стриймингээр гарах юм байна.

Япон улс маргаашнаас гадаад иргэдийг нэвтрүүлэхгүй
Япон улс маргаашнаас гадаад иргэдийг нэвтрүүлэхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд