Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улс маргаашнаас гадаад иргэдийг нэвтрүүлэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Япон Улсын Засгийн газраас Даваа гарагаас эхлэн нэгдүгээр сарыг дуустал тус улсад оршин суух эрхгүй гадаадын иргэдэд хилээ хаах шийдвэр гаргасныг өчигдөр мэдээллээ.

Шийдвэрийн хүрээнд тус улсын иргэд болон оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд хилээр нэвтрэх бөгөөд онгоцонд суухаас 72 цагийн дотор шинжилгээ өгч, 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлах юм байна.

Тус улсад Их Британиас гаралтай коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн. Баасан гарагт таван тохиолдол, өчигдөр хоёр тохиолдол бүртгэгдсэн тул ийм шийдвэр гаргахад хүрчээ.

Коронавирусын шинэ хувилбар нь Их Британиас гаралтай хэмээн үзэж буй бөгөөд бүртгэгдсэн цагаас хойш 40 гаруй улс Их Британиас зорчихыг хязгаарлаад байгаа юм байна.

Эх сурвалж: CNN

Согтуугаар жолоо барьсан 22 тохиолдол бүртгэгдэж, 173 хүн эрүүлжүүлэгжээ
Согтуугаар жолоо барьсан 22 тохиолдол бүртгэгдэж, 173 хүн эрүүлжүүлэгжээ
 
Б.Батцэцэг:  Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилох саналыг цаашид нарийн судлах ёстой
Б.Батцэцэг: Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилох саналыг цаашид нарийн судлах ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.