Н.Учрал: Захиргаадалтын аргаар үнэ барьдаг цаг ард хоцорсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын дарга Н.Учрал өчигдөр Архангай аймгийн иргэдтэй уулзлаа. Энэ үеэрээ "Нийслэлчүүдийг хямд үнэтэй махаар хангах гэж хөдөөгийн 200 мянган малчин халуунд халж, хүйтэнд хөрөх ёстой юу гэж Архангай аймгийн залуу малчин асууж байна. Ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүнээ худалдах гэхээр хүчээр үнэ тогтоож, олон журам гаргаж, бизнесийн эрх чөлөөнд халдаж байгааг хөндөж байна.

Захиргаадалтын аргаар үнэ барьдаг цаг ард хоцорсон. Үнэ тогтоохын оронд өрсөлдөөн бий болгож, зах зээлийн зарчмаар нь хөгжих орон зайг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Иргэдээ өрийн сүлжээнд туйлдуулсан зээлийн хүүг ч ингэж үе шаттай бууруулна.

Бугшсан өр, хоцрогдсон менежменттэй нийгмийн даатгалын тогтолцоог ч ижил жишгээр шинэчилнэ. Хаврын чуулганаар Банкны тухай хууль хэлэлцэж, гадаадын банк оруулж ирэх үе шаттай зохицуулалтууд тусгана" гэв.

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан болно
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан болно
 
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!