“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож, 58 сая төгрөгөө залилуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Нэгдүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн харилцах данснаас 58.000.000 төгрөгийг валют болгон солиулахаар шилжүүлж, залилуулсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллага бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Өнгөрсөн 2025 онд цагдаагийн байгууллагад цахим орчинд “Валют солино” гэх зарын дагуу 68 иргэн залилуулсан гомдлыг шалгах ажиллагаа явуулсан. Сар шинийн баяр ойртсон эдгээр өдрүүдэд иргэд хилийн чанадаас бараа таваар худалдан авах эрэлт ихсэхтэй холбоотой хуурамч валют зарах, солиулах, цахим орчинд “Валют худалдана” гэх хуурамч зар мэдээллийг байршуулж, иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тул иргэд та бүхэн гадаад валют худалдан авахдаа энэ төрлийн үйлчилгээ эрхлэх эрх олгогдсон байгууллагаар үйлчлүүлж, гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Улаанбурхан, Улаанууд өвчний нэмэлт дархлаажуулалт хийж байна
Улаанбурхан, Улаанууд өвчний нэмэлт дархлаажуулалт хийж байна
 
Ц.Чулуунзагдыг суллаж хилийн хориг тавьсан бол Ц.Ламжавыг үргэлжлүүлэн хорьж байна
Ц.Чулуунзагдыг суллаж хилийн хориг тавьсан бол Ц.Ламжавыг үргэлжлүүлэн хорьж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!