Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяад хилийн хориг тавьжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг "Төрийн эрхийг хууль бусаар авах" зүйл ангиар яллагдагчаар татсан талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас түүнийг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд хүргүүлжээ.

Тухайн саналыг шүүх хэлэлцээд, саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн аж. Үүнтэй холбоотойгоор шүүхийн эл шийдвэрийг прокурор эс зөвшөөрч, Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг шүүх өнөөдөр дахин хэлэлцээд Х.Булгантуяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.