Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Шинэчилсэн дүрмээр ажлаасаа “чөлөөлөгдсөн“ АН-ын 15 дэд дарга

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ардчилсан намын хөтөлбөр, шинэчилсэн дүрмийг энэ сарын 9-нд Дээд шүүх "Хуульд нийцсэн" гэж үзэн, албан ёсоор бүртгэсэн билээ. Тус намын шинэчилсэн дүрмээр удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орж генсекээ өөрчлөн, 15 дэд даргаа чөлөөлжээ.

15 дэд даргыг нь эргэн танилцуулбал, Тэргүүн дэд даргаар С.Баярцогт, дэд даргаар Р.Амаржаргал, Ш.Түвдэндорж, Р.Эрдэнэбүрэн, Ц.Жадамбаа, Ц.Уртнасан, Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал, Ж.Баярмаа, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ш.Жандос, Т.Пүрэвхатан, С.Буяндэлгэр, П.Батчимэг нар ажиллаж байв. Харин эдгээрийн оронд үндсэн дүрмийнхээ дагуу таван дэд даргыг томилох гэнэ.

АН ирэх дөрөвдүгээр сарын 7-8-нд Их хурлаа хуралдуулж, шинэ бүтцээ батламжлах юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, шинэ бүтцээ батламжилсны дараа Үндэсний бодлогын хороо нь хуралдаж, албан ёсоор намын ГЕНСЕК болон Улс төрийн зөвлөл, дэд дарга нарыг томилох бөгөөд дүрмийн дагуу Бодлогын зөвлөл байгуулах аж.

ЦЕГ: Найз бүсгүйгээ зодсон хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна
ЦЕГ: Найз бүсгүйгээ зодсон хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.