Манай сэтгүүлч Швейцарийн Давос хотоос мэдээлж байна. Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт энэ сарын 19–23-ны хооронд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” сэдвийн дор зохион байгуулагдаж буй.
Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд Т.Доржханд, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт нар оролцож байгаа юм. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Владимир Зеленский, Германы Канцлер Фридрих Мерц тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Энэхүү форум нь оны эхэнд дэлхийн 2500 гаруй бизнес, улс төрийн лидер судлаачид академик хүрээнийхэн цугларч, тухайн жилийн өнгийг төдийгүй ирэх жилүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогыг тодорхойлдгоор онцлог. Энэхүү форумд дэлхийн 60 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд оролцож байна. Түүнчлэн 2 мянга гаруй бизнесийн лидерүүд, эрдэмтэд, Нобелийн шагналтнууд оролцож буй.
Өөрөөр хэлбэл, дэлхийн улс төр, бизнес, мөнгө санхүүгийн бодлогыг тодорхойлогчид оролцож байгаа гэсэн үг юм.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!