Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар Их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой 2026 онд тохиож байгаатай холбогдуулан Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан, зохион байгуулах үүрэгбүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Х.Ганхуягаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурал, Засгийн газрын гишууд, яам, агентлаг, төрийн бусад байгууллагын төлөөллийг оролцууллаа.
Монголын түүхийн чухал нэгэн үе Их Монгол Улсын түүхийг улс орон даяар өргөн дэлгэр сурталчлах, нас насныханд зориулсан тусгай арга хэмжээ зохион байгуулах, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт ойг товойлгон харуулах агуулга, үзэл санааг тусган хэрэжүүлэх, Их Монгол Улсын түүх, соёлын холбоотой мэдээллийг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олон улсад сурталчилна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!