ЗГ: 2026 онд ус, цахилгаан, дулаан зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээний төлбөр хураамж нэмэхийг хориглолоо

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарч буй зарим шийдвэрийг танилцуулж байна. Тухайлбал, 2026 онд ус, цахилгаан, дулаан зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээний үнэ тариф, төлбөр хураамжийг нэмэхийг тариф тогтоодог сайд, бүх агентлагийн дарга, Засаг дарга нарт хориглолоо.

Сануулахад, эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт нь ойртуулахын тулд 2024 онд нэмэгдүүлсэн нь иргэдээс багагүй шүүмжлэл дагуулсан. Улмаар 2025 онд дулааны үнэ тариф нэмэх байсныг хойшлуулаад байсан юм. Тэгвэл мөн 2026 онд ч дээрх болон бусад төрийн үйлчилгээний үнэ тарифыг нэмэгдүүлэхийг хориглолоо.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Маргаашаас дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно
Маргаашаас дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно
 
Цагаан сар хоёрдугаар сарын 18-нд болно
Цагаан сар хоёрдугаар сарын 18-нд болно
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!