УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг "Төрийн эрхийг хууль бусаар авах" зүйл ангиар яллагдагчаар татжээ. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын 95-р тогтоолыг баталсан байдаг. Гэвч энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэдгийг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Улмаар дээрх УИХ-ын чуулганы хуралдааныг удирдсан Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулсан бөгөөд прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар татсан талаар бид өмнө мэдээлж байсан.
Тэгвэл түүнд холбогдох хэргийг харъяаллын дагуу тагнуулын байгууллагаас шалгасан бөгөөд "Төрийн эрхийг хууль бусаар авах" зүйл ангиар холбогдуулан шалгаж буй аж. Х.Булгантуяагийн хувьд одоогоор яллагдагчаар татах тогтоолтойгоо биечлэн танилцаагүй яваа гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!