УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 3 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээх нь зөвшөөрлийг больё гэж байгаатай уялдах уу" гэв. Түүний асуултад УИХ-ын дарга Н.Учрал "Мэргэжлийн хяналтын байгууллага эрсдлийн үнэлгээнд суурилсан явцын хяналт хийх ёстой" гэж хариуллаа.