Өчигдөр /12.23/ Дотоод цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм. Дээрх хэрэгтэй холбогдуулан ЦЕГ болон Дотоодын цэргийн штабаас мэдээлэл өглөө.
Энэ үеэр Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис хэлэхдээ "Бид олон аавын хүүхдүүдийг "Эр хүн, эх орны хүү болоосой" гэж хүсдэг учраас дүрмийн бус харьцааг хүлээн зөвшөөрдөггүй.
Өчигдрийн хэрэг "Амрах" команд өгснөөс хойш нэг оны цэргүүдийн хувийн харьцаанаас болж гарсан гэх мэдээлэл авсан" гэв.