Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт “Хүндэт доктор” цол олгоно

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Өнөөдөр буюу 12-р сарын 24-нд болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10:00 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 4 иргэнтэй хийх “Томилгооны сонсгол”-ыг зохион байгуулна.

-Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт “Хүндэт доктор” цол олгох ёслолын үйл ажиллагаа болно.

Үзэсгэлэн:

-“Нөхөрлөлийн өнгө” хүүхдийн дүрслэх урлаг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд энэ сарын 25-ныг хүртэл гарна.

-“Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.

-МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн “Монгол арт” галерейд энэ сарын 31-нийг хүртэл гарна.

-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.

-Таван уран бүтээлчийн хамтарсан “Unity” үзэсгэлэн “Hue” арт галерейд 2026 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл гарна.

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.
ЗГ: ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэнэ
ЗГ: ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэнэ
 
Т.Доржханд: Том төслүүдийг гацааж зогсоодог эх орончдын зарим нь үр зулзагатай болж байгаа нь бэрхшээл
Т.Доржханд: Том төслүүдийг гацааж зогсоодог эх орончдын зарим нь үр зулзагатай болж байгаа нь бэрхшээл
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.