УИХ-ын чуулганаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нарын хооронд үүссэн маргаантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Б.Лхагважав аа, МАН-ын даргад өрсөлдчихөөр томорчихдог юм уу. УИХ-ын гишүүн асуулт асууж байхад "Тэр хүнээсээ асуу" гэдэг баймааргүй байна. Намынхаа их хуралд сууж байна гэж бодоод байгаа юм уу" гэв.