Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногт шилжүүлэн амрах санал дэмжигдэж, эцсийн хэлэлцүүлэгт ШИЛЖҮҮЛЛЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ.

Тодруулбал, бүх нийтээрээ амардаг баярын өдрүүд бямба, ням гарагт таарвал ажлын өдөр нөхөж амрах тухай хуулийн зохицуулалт юм.

УИХ-ын гишүүн Б.Уянгын санаачилсан уг хуульд Засгийн газраас зарчмын зөрүүтэй санал оруулж, зөвхөн Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өдрүүд амралтын өдрүүдэд таарвал ажлын өдөрт шилжүүлж байх зохицуулалт санаачилж, уг хуулийн төсөл дэмжигдлээ. Тодруулбал, бүх нийтийн бүх баяр биш зөвхөн Үндэсний их баяр наадам, Цагаан сар амралтын өдөр таарвал дараа долоо хоногт нь нөхөж амрах хуулийн төсөл дэмжигдэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хороонд буцаалаа.

Netflix-ийн Монголд хийж буй нэвтрүүлэг энэ сарын 24 болон 31-нд цацагдана
Netflix-ийн Монголд хийж буй нэвтрүүлэг энэ сарын 24 болон 31-нд цацагдана
 
С.Одонтуяа: Улсын төсвөөс нэг ч төгрөгийн зардал гаргахгүйгээр уурын зуухны утааг бууруулах бус ТЭГЛЭХ арга хэмжээг авч байна
С.Одонтуяа: Улсын төсвөөс нэг ч төгрөгийн зардал гаргахгүйгээр уурын зуухны утааг бууруулах бус ТЭГЛЭХ арга хэмжээг авч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.