ЧУУЛГАН: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын санал хураалтыг маргааш өглөө явуулахаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар:

-Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

-Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд,

-Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалт явуулах гэсэн боловч чуулганы танхим дахь гишүүдийн тоо хангалтгүй байсан тул маргааш өглөө санал хураалтуудыг явуулахаар болж, өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Эвлэрэхгүйгээр гэрлэлтийг шууд цуцалж болохоор хуульчилжээ
Эвлэрэхгүйгээр гэрлэлтийг шууд цуцалж болохоор хуульчилжээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!