Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эхнэрээ хутгалан хөнөөж, бүх насаар хоригдох ял авсан Ц.Энхбатын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Gem mall" худалдааны төвд лангуу түрээслэн ажилладаг байсан эхнэрийгээ олон удаа хутгалж амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд гарсан байдаг. Улмаар дээрх хэргийн шүүх хурал Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн есдүгээр сарын 17-нд болж, шүүгдэгч Ц.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Харин Ц.Энхбат нь шүүхээс оноосон бүх насаар нь хорих ялыг эсэргүүцэн, давж заалдах хүсэлт гаргаад буй юм. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болохоор товлогджээ.

Шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.

Ханиад, томуу өвчний тархалт ДЭГДЭЛТИЙН түвшинд байна
Ханиад, томуу өвчний тархалт ДЭГДЭЛТИЙН түвшинд байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.