Увс аймагт бэлчээрийн даац олон дахин хэтэрч, зудын эрсдэл их байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Увс аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.

Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Увс аймаг нь “их” эрсдэлтэй гарсан бөгөөд нийт нутгийн 38 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна.

Тус аймгийн 19 сумын 93 багт хонин толгойд шилжүүлсэнээр 4.8 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.

Өөрийн аймгийн бусад сумын нутагт 266 өрхийн 81.4 мянган толгой, хилийн зурвас бүхий бүс нутагт Баруунтуруун, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Сагил, Тэс сумаас 1185 өрхийн 298.3 мянган толгой мал отроор өвөлжих зохион байгуулалт хийгдсэн.

Аймгийн аюулгүйн нөөцөд 414.5 тн өвс, 66тн хүчит тэжээл, 0.95 тн эрдэс тэжээл бэлтгэсэн нь 87.8 хувийн биелэлттэй байна.

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өвс, тэжээлийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх хүрээнд хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч, үүсэж болзошгүй эрсдэлийг тооцож, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зардалд шаардлагатай хөрөнгийг бодитоор тооцож төсөвтөө суулгаж батлуулахыг үүрэг болголоо.

ЭМЯ: Эцэг, эх асран хамгаалагчдад 5 хоногийн цалинтай чөлөөг олгох ажлыг иргэд олон нийтэд ойлгуулан, дэмжинэ
ЭМЯ: Эцэг, эх асран хамгаалагчдад 5 хоногийн цалинтай чөлөөг олгох ажлыг иргэд олон нийтэд ойлгуулан, дэмжинэ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!