Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энх-Оргилийн инстаграм хаягийн дагагч шоунд орсноос хойш огцом нэмэгдэж, 120 мянгад хүрчээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

Netflix-ийн Physical Asia шоунд эх орноо төлөөлөн оролцож, багийнхаа ялалт бүрт онцгой үүрэг гүйцэтгэсэн тамирчдын нэг бол холимог тулаанч Б.Энх-Оргил. Тэрбээр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 36 настай тамирчин юм. 20 гаруй жил холимог тулаанаар хичээллэхдээ бяр, ухаан, тэсвэр хатуужил гээд бүх чадварыг өөртөө цогцлоож чадсан түүнээр Монгол түмэн бахархан хайрласаар байна. Ганцхан жишээг дурдахад, холимог тулаанч Б.Энх-Оргилийн инстаграм хаягийн дагагч шоунд орсноос хойш огцом нэмэгдэж, 120 мянгад хүрчээ. Түүнээс гадна ирэх сард болох түүний тулааныг хүлээж буй хүн олон байна. Тодруулбал тэрбээр, ээлжит тулаанаа ирэх арванхоёдугаар сарын 5-ны баасан гарагт Тайландын Бангкок хотноо хийх товтой байгаа юм. Бразилын Фабрико Андрадетэй хийх түүний тулаан хүлээлт ихтэй байна. .

“Цемент шохой“ ХХК-д АТГ-ын шалгалт орж, улсад их хэмжээний хохирол учруулсныг тогтоожээ
“Цемент шохой“ ХХК-д АТГ-ын шалгалт орж, улсад их хэмжээний хохирол учруулсныг тогтоожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.