Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учралыг Монгол ардын намын даргаар сонголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

МАН-ын 31 дэх Их хурал өнөө өглөө 09.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлсэн. Хурлын эхэнд намын удирдлагууд мэндчилгээ дэвшүүлж, илтгэл танилцуулсан юм. Харин үргэлжлүүлэн нэр дэвшигчдийг тодруулсан бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нарын дунд өрсөлдөөн өрнөсөн.

Тэд тус тусын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн асуултад хариулсны дараа нууц санал хураалт явуулсан юм. Нийтдээ 2250 гаруй гишүүд, төлөөлөгчдөөс 2086 хүн санал хураалтад оролцсоноос 94.95 хувийн саналаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг Монгол ардын намын даргаар сонголоо.

МАН-ын даргыг сонгох нууц санал хураалт эхэллээ
МАН-ын даргыг сонгох нууц санал хураалт эхэллээ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.