
Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, 25 хорооны Засаг дарга нар оролцож дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:
“Багийн сэтгэл зүйг өөрчлөлтөд бэлдэх” сэдэвт сургалтыг хороодын Засаг дарга нарт зохион байгуулж, мөн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс холбогдох мэдээллийг хүргэлээ.
Дүүргийн менежер Ц.Эрдэнэбаатар хороодод хэрэгжүүлж буй тохижилт, засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх, хог хаягдлын тээвэрлэлт, зам талбайн гэрэлтүүлгийн засварын ажлуудыг чанаржуулах, үүссэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллахыг хороод болон холбогдох хэлтэс, ОНӨААТҮГ-уудад тус тус үүрэг болголоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!