
Дүүргийн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны ажлын хүрээнд дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран 25 хорооны хэсгийн ахлагч болон иргэдийн төлөөлөлд зориулсан сургалтыг дүүргийн Соёлын ордны танхимд зохион байгуулж, нийт 120 иргэн хамрагдлаа.
Сургалтаар “Хууль зүйн туслалцааны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Хууль зүйн туслалцааны төв”-ийн чиг үүрэг, үйл ажиллагаа, мөн Иргэний болон Эрүүгийн хуулийн холбогдох заалтууд, хувь хүний орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой мэдээлэл, хууль зүйн анхан шатны зөвлөгөөг иргэдэд хүргэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!