УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлогын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Үнэ 10 хувиар өсөхөд 423 мянган хүн ЯДУУРЛЫН ЭГНЭЭНД ШИЛЖИНЭ. Тиймээс дундаж давхаргын хувийг 20 хувиар нэмэгдүүлнэ" гэлээ.