УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулж, гишүүдээс гаргасан 50 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Улмаар эл хуулийг төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
ЧУУЛГАН: Ирэх оны төсвийн тухай хуулийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТБХ-нд шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.