Түрээсийн орон сууцанд хамруулах журмыг зөрчиж, түрээсийн мөнгийг нь өөртөө ашиглаж байсан А-гийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 52 секунд

Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 07-ны өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 52937 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1490 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 749 хэрэг шинээр нээж, 288 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 114, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 82, Өмчлөх эрхийн эсрэг 65, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Авлигын гэмт хэрэг тус бүр 6, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 4, Эдийн засгийн гэмт хэрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 3 байна.

Тухайлбал, А нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”, “Түрээсийн болон түр суурьшуулах орон сууцанд иргэдийг хамруулах түр журам”-ыг зөрчиж, компанийн эзэмшлийн 2 байрыг дур мэдэн бусдад түрээслүүлж, түрээсийн болон ашиглалтын төлбөрийг хувьдаа авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Х.Ганхуяг: Гишүүдийг удирдана гэж юу байх вэ дээ. Арай л гүтгэж байна
Х.Ганхуяг: Гишүүдийг удирдана гэж юу байх вэ дээ. Арай л гүтгэж байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!