Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолыг ҮХ зөрчсөн гэж ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас шийдвэрлэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол хууль зөрчсөн эсэхийг тогтоохоор хэлэлцсэн. Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн хуралдааныг "Хэт нэг талыг барьж байгаа тул хуралдааны шийдвэр яаж гарах нь ойлгомжтой" гэж үзэн, хурлыг орхин гарсан. Улмаар гэрчээр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцож, ҮХЦ-ийн гишүүд болон оролцогч талуудын асуултад хариулсан юм.

Үүний дараа цэцийн бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шилжиж, Их суудлын хуралдааны шийдвэрийг 19.00 цагаас танилцуулах байсан ч 21.00 болон 22.30 цаг хүртэл хойшлуулсан. Харин эцэст нь Их суудлын хуралдааны шийдвэрийг танилцуулж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн талаараа мэдээллээ.

Х.Булгантуяа: 71 гишүүний саналыг хүндлээч ээ, Ерөнхий сайд аа
Х.Булгантуяа: 71 гишүүний саналыг хүндлээч ээ, Ерөнхий сайд аа
 
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.