Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламж барихаар төлөвлөж байна. Мөн нэмэлтээр дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн барих юм.

Тодруулбал,

Баянгол дүүргийн 22, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Баянзүрх дүүрэгт “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлын хүрээнд 0.5 га талбайд мод үржүүлэг хийсэн. Дугуйн болон явган хүний замын ажил 50 хувь, бусад ажил 100 хувь дууссан. Цаашид бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд бэлтгэл хангаж байна.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 га талбайд шинээр газар чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Газар чөлөөлөлтийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Сонгинохайрхан дүүргийн 8, 39, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж 39 нэгж талбарыг чөлөөлсөн.

Хан-Уул дүүрэгт 2025-2026 онд Туул голын эрэг дагуу дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт тохижилт, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг хоёр үе шаттай байгуулна.

Чингэлтэй дүүрэгт хоёр байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг байгуулна.

Налайх дүүрэгт нэг байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг байгуулна.

Багануур дүүрэгт гурван байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус бүр төлөвлөлөө.

Ташрамд, 2024 онд Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 20, 34, 35 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 6, 15, 16 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 11, 18, 22, 35 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Налайх дүүргийн 5 дугаар хороонд тус бүр бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан билээ.

П.Сайнзориг: Баасан гарагийн чуулганы хуралдаан Дэгийн хууль зөрчсөн гэж үзвэл Ерөнхий сайдын асуудлаас гадна УИХ-ын даргыг чөлөөлсөн тогтоолд бас хориг ирэх ёстой
П.Сайнзориг: Баасан гарагийн чуулганы хуралдаан Дэгийн хууль зөрчсөн гэж үзвэл Ерөнхий сайдын асуудлаас гадна УИХ-ын даргыг чөлөөлсөн тогтоолд бас хориг ирэх ёстой
 
2026 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчийг ирэх хоёрдугаар сард сонгон шалгаруулна
2026 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчийг ирэх хоёрдугаар сард сонгон шалгаруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.