Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Баасан гарагийн чуулганы хуралдаан Дэгийн хууль зөрчсөн гэж үзвэл Ерөнхий сайдын асуудлаас гадна УИХ-ын даргыг чөлөөлсөн тогтоолд бас хориг ирэх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэнээр огцруулсан байдаг. Харин өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж буйг ЕТГ-ыг дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар танилцуулсан байдаг.

Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн пүрэв гарагийн 09.00 цагаас УИХ-ын гишүүд ирцэд бүртгүүлж, тус хуралдааны ирц бүрдээгүй. Улмаар маргааш нь буюу баасан гарагийн нэгдсэн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр, пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцож, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, шийдвэр гаргасан. Энэ нь УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганыг сунган хуралдуулж шийдвэр гаргасан нь Дэгийн тухай хуулийг илтэд зөрчсөн үйлдэл" гэсэн юм.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Баасан гарагийн чуулганы хуралдааныг Дэгийн хууль зөрчсөн гэж үзэж, Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолд хориг тавьж байгаа бол араас нь хэлэлцсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлсөн тогтоолд бас хориг ирэх ёстой" гэх байр суурийг илэрхийллээ.

ШУУД: УИХ дахь МАН-ын бүлгээс 2026 оны төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ дахь МАН-ын бүлгээс 2026 оны төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.