Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг ирэх 7 хоногийн баасан гарагийн чуулганд танилцуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж буйгаа мэдэгдэж, УИХ-д саналаа хүргүүлсэн байдаг. УИХ-аас уг асуудлыг энэ долоо хоногт танилцуулна гэж байсан ч эхлээд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ хэмээгээд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг ирэх 7 хоногт болгон хойшлуулсан.

Тэгвэл ирэх 7 хоногийн баасан гарагт Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулна хэмээн тов гаргажээ. Тодруулбал, ирэх баасан гарагийн чуулганы хуралдаанаар уг асуудлыг танилцуулахаар товлосон байна.

Сануулахад, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өчигдөр ТББХ-ны хуралдаанаар хэлэлцсэн ч ажлын цаг дууссан хэмээн ирэх даваа гарагийн 11.00 цаг хүртэл хойшлуулаад байгаа юм.

Ирэх долоо хоногт УИХ-аар ямар асуудлууд хэлэлцэх вэ
Ирэх долоо хоногт УИХ-аар ямар асуудлууд хэлэлцэх вэ
 
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.