
ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Намын зовлонгоо төрийн болгодог нь буруу байхгүй юу Ерөнхий сайдаа. Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж байна гэдэг мэдэгдэл чинь ҮХ-ийг зөрчихүйц мэдэгдэл байсан"
Ерөнхий сайд Г.Занданшатар "Үндсэн хууль зөрчсөн эсэхийг та тодорхойлдог хүн биш. Та харин намын зовлонг төрийн зовлон болгоод 115 хоногийн өмнө байгуулагдсан ЗГ-ыг огцруулахаар одоо хэлэлцүүлж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Ерөнхий сайд сайдаа томилохдоо УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулснаар томилох ёстой. Танилцуулснаар гэдэг бол том утга. Танилцуулсны дараа хэнийг ч томилж болно. Гэтэл Ерөнхий сайд ТОМИЛЛОО гэж том алдаа гаргасан. Энэ бол төрийн харилцан тэнцэл, хяналттай байх зарчмыг шууд үгүйсгэсэн үйлдэл " гэсэн юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Гишүүдийг дарамтлаад байгаа асуудал байгаа бол тэр яриад байгаа гишүүд нь шүүхэд гомдол гаргах хэрэгтэй. Эзэн биегүй юм яримааргүй байна" гэлээ.