Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАРИМТ: Б.Ганхуяг, А.Амундра нарын 2019 онд үзэглэсэн нүүрсний гэрээгээр тн тутмыг нь 60 ам.доллар байхаар тооцож, нийт 682 сая ам.долларын төлбөрийг НҮҮРСЭЭР хийхээр тохиролцож байжээ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 58 секунд

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2019 оны 11 дугаар сарын 13-нд "Бодь Интернэшнл" ХХК-тай Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн хүрээнд 15 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээг байгуулжээ. Эл гэрээнд Эрдэнэс Тавантолгой ХК-ийг төлөөлж тухайн үед тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нөгөө талаас Бодь Интернэшнл ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал А.Амундра нар гарын үсэг зурж, гэрээлж байжээ.

Ингэхдээ гэрээний хавсралтад дурдсанаар 2020-2024 оныг дуустал 682 сая ам.долларын үнийн дүн бүхий нүүрс нийлүүлэхээр гэрээ байгуулсан байна. Харин тонн тутмыг нь 60 ам.доллар байхаар гэрээлжээ. Өөрөөр хэлбэл, жилд 136 сая ам.долларын нүүрс нийлүүлэхээр гэрээ байгуулсан аж.

НОБГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 100 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна
НОБГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 100 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.